Нэгдүгээр бүлэг

1 Иудегийн Амон хааны Зошиа хөвгүүний цагт Хижикиагийн Амариа хөвгүүний Кидэлиа хөвгүүний Зоши хөвгүүний Зибэниэ хөвгүүнд Жахуагийн зарлиг болсон нь ийн; 2 Би газраас хамгуудыг бүрнээ аваачих хэмээн Жахуа нь зарлиглана. 3 Би хүн хийгээд малыг аваачин, огторгуйн шувууд хийгээд далайн загасууд ба бүдрүүллэг болсон хилэнцтэнийг аваачин хүнийг газрын дээрээс таслах буй хэмээн Жахуа нь зарлигана. 4 Бас би Иудейн дээр хийгээд Иерусалимд суугчдын дээр мутраа сунгаад, энэ газраас Бавалын үлдэгсэд хийгээд тахигчдын нэр ба лам нарыг таслах буй. 5 Бас гэрийн дээр барьж огторгуйн чуулганд мөргөгчид хийгээд мөргөхдөө Жахуагаар тангараглан атал Мэлкүмээр ч тангараглагчид ба 6 Жахуаг дагахаас буцагсад хийгээд Жахуагийн үл бэдрэн, түүнээс үл асуугчдыг би таслах буй хэмээн Жахуа нь зарлиглана. 7 Жахуа эзний өмнө дуугүй бай. Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн өдөр нь шадар болов. Жахуа нь тахилыг бэлтгээд зочдоо урьсан буй. 8 Тийн бөгөөд Жахуагийн тахилын өдөр би тэргүүлэгчид хийгээд хааны хөвгүүд ба хамаг бус ёст хувцаст бологсодыг засаглах буй. 9 Бас тэр өдөр би босгын дээр дэвхрэн өөрийн эзний гэрийг дээрмээр хийгээд мэхээр хамаг дүүргэгчдийг засаглах буй. 10 Тийн бөгөөд тэр өдөр Игасун хэмээгч хаалганаас бархирах дуу хийгээд хоёрдугаар балгаснаас цурхирах дуу ба уулдаас хагарсны дуу сонсогдох буй хэмээн Жахуа нь зарлиглана. 11 Магтишид суугчид аа! Цурхирагтун! Тэр юуны тул хэмээвээс, хамаг наймаач улс нь унагагдсан бөгөөд хамаг мөнгөтэй болгосод нь хоосруулагдсан буй. 12 Тийн бөгөөд тэр цагт би Иерусалимын гэрэвчдээр бэдрэн Жахуагийн сайныг үл үйлдэн, мууг ч үл үйлдэх хэмээн амраар суун атал зүрхэндээ өгүүлэгч хүмүүсийг засаглах буй. 13 Тийн бөгөөд тэдний зоорь нь бусдын олз болох бөгөөд тэдний гэрүүд нь хоосон болох буй. Тэд нь гэрүүдийг үүдэвч тэдний дотор үл суун үзмийн тариалангуудыг таривч тэднээс үзмийн ундааг үл уух буй. 14 Жахуагийн их өдөр нь шадар болов. Тэр нь шадар болон машид яарна. Жахуагийн өдрийн сонсгол нь гашуун буй. Тэнд хүчит улс нь бархирах буй. 15 Тэр өдөр хилэнгийн өдөр болон зовлон хийгээд гашуудлын өдөр ба хоосорлогын хийгээд эвдрүүлэгийн өдөр ба харанхуй хийгээд бүрхэг өдөр ба, үүлний хийгээд хав харанхуй өдөр ба 16 Бүрээний өдөр хийгээд хүрээлсэн балгадын тус ба өндөр бат гэрүүдийн тус цуугих өдөр болох буй. 17 Бас миний хүмүүсийг зовооход тэд нь сохрууд мэт явах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь Жахуагийн тус хилэнцийг үйлдсэн буй. Тиймийн тул тэдний цус нь тоос мэт асгагдах бөгөөд тэдний мах нь өтөг мэт болох буй. 18 Бас Жахуагийн хилэнгийн өдөр тэдний мөнгө хийгээд алт нь тэднийг тонилгон үл чадах буй. Зүгээр түүний атаархлын галаар бүхэл газар нь хоосруулагдах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь газарт хамаг суугчдыг түргэнээр хоосруулах буй.

Хоёрдугаар бүлэг

1 Эс таалагдсан улс аа! 2 Тогтоогдсоны бүтээгдэхээс урьд таны өдрийн хэв мэт өнгөрөхөөс урьд, Жахуагийн халуун хилэнгийн танд хүрэхээс урьд, Жахуагийн хилэнгийн өдрийн танд хүрэхээс урьд чуулж хурагтун! 3 Газрын хамаг номхонууд аа! Жахуаг бэдрэгтүн! Түүний шүүвэр бүтээгчид ээ! Зөвийг бэдрэн номнолыг бэдрэгтүн! Тийн бөгөөс эл та бээр Жахуагийн хилэнгийн өдөр нуугдах болуузай. 4 Үнэхээр Хэзэ нь орхигдох бөгөөд Ашхилун нь хоосон болох буй. Ашдад нь өдөр дөлийн цагт үлдэгдэх бөгөөд Икрун нь үндсээр гаргагдах буй. 5 Далайн захад суугч Киритийн улсад зовлон ирэх буй. Билистийн улсын Ханаван газар аа! Жахуагийн зарлиг нь чиний тус ийн; Би чамайг эвдэж чиний дотор суугчийг үл үлдээх буй хэмээлээ. 6 Бас далайн зах нь малчдын буудал болон хонины хүрээ болох буй. 7 Бас далайн зах нь Иудегийн гэрээс үлдэгсдний тул болох бөгөөд тэнд тэд нь сүргээ сахин үдшийн цагт Ашхилуны гэрүүдийн дотор хэвтэх буй. Тэр юуны тул хэмээвээс, тэдний Жахуа бурхан нь тэднийг зулгааж, тэдний олз бологсодыг буцаах буй. 8 Би Муабын доромжлол хийгээд Аммоны хөвгүүдийн хараалыг сонссон буй. Тэд нь түүгээр миний улсыг доромжлон, тэдний захын тус биеэ ихтгэсэн буй. 9 Тиймийн тул чуулгадын Жауха болон Израйлын бурхан нь ийн; Би амьд бөгөөд Муаб нь Содом мэт болох бөгөөд Аммонтон нь Хумуг мэт болох буй. Тэд нь өргөстийн тул орхигдсон газар болон давсыг малтах газар ба мөнх хоосруулга болох буй. Тийн бөгөөд миний үлдсэн улс нь тэднийг тонох бөгөөд миний улсын үлдээл нь тэднийг эзлэх буй хэмээн зарлиглана. 10 Энэ нь тэдний оморхогийн тул тэдэнтэй учралдах хэмээвээс, тэдний чуулгадын Жахуагийн улсыг доромжилон тэдний тус биеэ ихэтгэсний тул болой. 11 Жахуа нь тэдний тус аймшигтай болон дэлхийн хамаг бурхдыг өлсгөх буй. Тийн бөгөөд хамаг арлуудын улс нь өөр өөрийн газар түүнд өргөх буй. 12 Бас Кусын улс аа! Та миний сэлмээр алагдах буй. 13 Бас тэр нь мутраа хойт зүгт сунган Ашурыг эвдрүүлэн, Нинивийг хоосон газар болгон говь мэт хуурай газар болгох буй. 14 Тийн бөгөөд сүргүүд хийгээд хээрийн хамаг ангууд нь түүний дотор хэвтэх буй. Бас хотон шувуу хийгээд заргаа нь түүний үүдний анигийн дээр орших бөгөөд тэдний дуу нь цонхны дотор сонсдох ба хүрээ нь хоосон болох буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь түүний зорсон хуш модны үйлдвэрийг нүцгэн болгох буй. 15 Би буй бөгөөд надаас бус үгүй хэмээн зүрхэндээ өгүүлэн жаргалтайгаар хийгээд найдамжтаар суусан балгас нь энэ буй. Тэр нь ямраар хоосорсон буй. Тэр нь ангууд хэвтэх газар болов. Аливаа алсдагч нь элэглэн гараа даллах буй.

Гуравдугаар бүлэг.

1 Сүрхий хийгээд бузар ба дээрэмлэгч балгасд зовлон ирэх больюу. 2 Тэр нь дууг эс сурсан буй. Тэр нь Жахуад эс найдан өөрийн бурханд эс шатардсан буй. 3 Түүний дотор агчтэргүүлэгчид нь урхирагч арслан мэт бөгөөд түүний шүүгчид нь үдшийн чононууд мэт буй. Тэд нь өглөө болтол юуг ч үл үлдээдэг. 4 Түүний форофид нар нь хөнгөн болон хуурмагч улс болов. Түүний лам нар нь сүмийг бузарлан, тогтоолыг хазгай болгосон буй. 5 Зүгээр Жахуа нь түүний дотор зөвт буй. Тэр нь бурууг үл үйлдэнэ. Тэр нь өглөө бүрт өөрийн зөвийг илэрхий болгон үл зогсоно. Тийн боловч хилэнцэт нь ичгүүрийг үл мэднэ. 6 Би улсуудыг тасалсан буй. Тэдний асрууд нь эвдрүүлэгдсэн буй. Миний тэдний зээлүүдийг хоосон болгосноор хэн ч үл явна. Тэдний балгадын эвдэрсний тул нэгэн ч хүн нэгэн ч суугчгүй болой. 7 Тийнхүү би ийн; Чи надаас байх буй за. Чи сурах буй за. Тийн агсан болбоос тэдний суусан орон нь эс эвдрүүлэгдэх бөлгөө. Харин би тэднийг төдий чинээ сургавч тэд нь үйлсээ муу болгохуйяа шамдсан буй. 8 Тийнхүү миний олзыг авахын тул босох өдөр болтол намайг хүлээгтүн! Тэр юуны тул хэмээвээс, би улсуудыг цуглуулж эзэлгүүрнийг хурааж, тэдний дээр миний уурлалыг миний халуун хилэнг гаргахыг шийдсэн буй. Тийн бөгөөд бүхэл дэлхий нь миний атаархлын галаар идэгдэх буй. 9 Тэр цагт би улсуудад ариун хэлийг буцаах буй. Тийн бөгөөд тэд бүгдээр Жахуаг дуудан, түүнд нэг санаагаар зарагдах буй. 10 Миний тархаагдагсдын дотор агчид болон надад залбирагчид нь Кусын морьдын цаад этгээдээс миний өргөлийг авчрах буй. 11 Тэр цагт чи миний тус буруугаар үйлдсэн хамаг үйлсийн тул үл ичих буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр цагт би чиний оморхгоор жаргагчдыг чиний дотроос хагацуулах, тийн бөгөөд чи түүнээс хойшоо миний ариун уулны дээр биеэ ихэмсэг үл болгох буй. 12 Бас би чиний дотор номхон хийгээд үгээгүү улсыг үлдээх, тэд нь Жахуагийн нэрэнд найдах буй. 13 Израйлаас үлдэгсэд нь хилэнцийг үл үйлдэн, хуурмагийг ч үл өгүүлэх буй. Бас тэднйи амны дотор мэхт хэл нь үл олдох буй. Харин тэд нь идэж хэвтэх бөгөөд тэднийг хэн ч үл айлгах буй хэмээн Жахуа нь зарлиглана. 14 Шиунагийн охин оо! Эгшиглэн үйлд. Израйл аа! Цэнгэлдэн үйлд. Иерусалимын охин оо! Хамаг зүрхээрээ жарган баясан үйлд. 15 Жахуа нь чиний заргуудыг хагацуулан, чиний дайсныг буцаасан буй. Израйлын Жахуа хаан нь чиний дотор буй. Үүнээс хойш чи мууг үл үзэх буй. 16 Тэр цагт Иерусалимд ийн; Бүү айтугай! Шиунад ийн; Чиний гар нь сул үл болох болтугай! 17 Чиний дотор агч чиний Жахуа бурхан нь аугаа хүчит мөн. Тэр нь чамайг авран, чиний учир баясгалангаар баясан, өөрийн янаглалаар амран, чиний учир баясгалангаар чиний учир эгшгээр цэнгэлдэх буй 18 хэмээн өгүүлэгдэх буй. Чиний дотроос агчид бөгөөтөл ариун хурлын учир зовогчдыг би хураах буй. Тэдэнд түүний ичгүүр нь ачаа мэт бөлгөө. 19 Мана. Тэр цагт би чамайг хамаг зовогчдыг зовоон доголонг авран, гаргагдсаныг цуглуулан, тэдний ичгүүрнийг эдэлсэн хамаг газарт тэдний магтаал хийгээд алдар болгох буй. 20 Тэр цагт хэмээвээс, миний таныг цуглуулах цагт би таныг буцаах буй. Тэр юуны тул хэмээвээс, би таны олз бологсдыг таны нүддийн өмнө буцаахадаа; Дэлхийн хамаг улсын дотор таныг алдарт хийгээд магтаалт болгох буй хэмээн Жахуа нь зарлиглана. Зибэниэ хэмээгч форофидын ном төгсөв.